МЭДЭГДЭЛ | 2024 оны 5-р сар

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан крипто 7 хоногийн ARDM токен эзэмшигчдийн хурлаар төслийг зогсоох саналыг хэлэлцсэн бөгөөд токены үнэ ханшинд нөлөөлөх, арилжааг урвуулан ашиглах үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор www.idax.exchange бирж дээрх ARDM токены арилжааг түр хугацаанд зогсоосонтой холбоотой мэдэгдэл гаргаж байна.

АрдМааний (ARDM) төсөл нь блокчейн технологид суурилсан, дундын зуучлагчгүй, төвлөрсөн бус, бие даасан санхүүгийн үйлчилгээг токен эзэмшигчдэд үзүүлэх зорилготой DAO протокол юм.

DAO төсөл болохын хувьд аливаа хувь хүн, хуулийн этгээдээс хараат бус үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ ARDM токен эзэмшигч бүр өөрийн эзэмшиж буй токены хэмжээгээр төслийн засаглалд оролцох, аливаа шийдвэрт саналаа өгөх эрхтэй юм.

АрдМааний (ARDM) төсөл 2021 онд хэрэгжиж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд DAO, DEX (Pool add/remove, Swap), Staking, Web Wallet, Aggregator зэрэг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсэн хэдий ч TVL бага, арилжааны шимтгэлээс олох ашиг бага мөн хослолын санд токен нийлүүлж байгаа харилцагчийн тоо цөөн гэх зэрэг төслийн багаас үл шалтгаалах эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас төслийг зогсоож болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

idax биржийн шаардлага болон ARDM токен эзэмшигч нарын санал, гомдлын дагуу АрдМааний төслийн багийн зүгээс төслийн үйл ажиллагааг зогсоох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ нийт токен эзэмшигчдийг төслийн засаглал, шийдвэр гаргалтад тэгш оролцох боломжоор хангаж санал асуулгыг явуулах нь зүйтэй билээ.

Мөн ARDM токен эзэмшигч нарт АрдМааний төслийн үйл ажиллагааны тайланг бичлэг хэлбэрээр нээлттэй танилцуулах ажлыг хангаж, 2024 оны 5-р сарын 8-ны орой нэвтрүүлэх болно.

5-р сарын 9-ны 12:40-өөс арилжааг idax бирж дээр нээх болно.

ARDM токен эзэмшигч бүр АрдМааний төслийн эзэд юм.

Хүндэтгэсэн,

АрдМааний төслийн баг