МЭДЭГДЭЛ | DAO санал асуулга явуулах тухай

ARDM токен эзэмшигч та бүхэн АрдМааний төслийн DAO санал асуулгад оролцоно уу.

Санал асуулга:
АрдМааний төслийг Litepaper-т заасан нөхцөлийн дагуу үргэлжлүүлэх;
АрдМааний төслөөр татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл болох 57,542,278 ардкойн (ARDX)-ыг ARDM токен эзэмшигчдэд хувь тэнцүүлэн буцаан олгох.
Санал асуулгын арга, хэлбэр: DAO санал асуулга (Snapshot)

Хэлэлцүүлэг явуулах хугацаа: 2024 оны 5 сарын 9-өөс 2024 оны 6 сарын 8-ийг хүртэл нийт 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Санал асуулгын хугацаа: 2024 оны 6 сарын 9-өөс 2024 оны 6 сарын 16-ныг хүртэл нийт 7 хоног үргэлжилнэ.

Санал асуулгын зарчим: Нийт ARDM токены 30-аас дээш хувь оролцож, оролцсон токены 50-иас дээш хувийн саналаар шийдвэр гарна.

Нийт АрдМааний эзэмшигчдэд манай багийн зүгээс хэлэлцүүлэг болон санал асуулгад оролцоход техникийн туслалцаа, зөвлөгөө өгөхөд бэлэн байх болно.

Иймд та бүхэн дээрх хугацаанд багтаж саналаа өгч, төслийн засаглалд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээнгүйлэн хүсч байна.

Хүндэтгэсэн,

АрдМааний төслийн баг